card picture - 0

Зээлийн эдийн засагч

arrow

Гүйцэтгэх үндсэн үүрэг

 

  • Байгууллагын эрхэм зорилгыг ухамсарлан зорилтот харилцагчдыг мэдээ мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх
  • Зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилан борлуулах
  • Харилцагчидаас зээлийн хүсэлтийг хүлээн авах, зах зээлийн судалгаа хийх, шийдвэр гаргуулах
  • Олгосон зээлийн явцын хяналт тавих, зээлийн эргэн төлөлтийг хариуцах
  • Барьцаа хөрөнгийн судалгаа хийх, хяналт тавих, барьцааг хураах, худалдан борлуулах
  • Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад үүрэг

 

Ажлын байранд тавигдах шаардлага

 

  • Банк, санхүү, эдийн засаг, бизнесийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Харилцааны соёлтой, өөрийгөө илэрхийлэх болон бусадтай харилцах чадвартай
  • Асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх, бие даан болон багаар ажиллах чадвартай
  • MS Office хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
  • Судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, мэдээлэл боловсруулах чадвартай
  • Үнэнч шударга, салбарын ёс зүйтэй
  • Банк, Банк бус санхүүгийн байгууллагад зээлийн мэргэжилтэн хийж байсан туршлагатай.

 

Цалин:

 

  • 1,500,000₮ - 1,800,000₮ /Борлуулалтаас хамаарч нэмэгдэх боломжтой/
card picture - 1

Харилцагчийн зөвлөх

arrow

Гүйцэтгэх үндсэн үүрэг

 

  • Харилцагчийн үйлчилгээний стандартыг хэрэгжүүлж, харилцагчдад зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх
  • Утасны дуудлага хүлээн авах
  • Цахим, сошиал, чатаар ирүүлсэн харилцагчийн хүсэлтэд  хариулт өгөх 
  • Харилцагч угтан авч харилцагчийн үйлчилгээний зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх
  • Гомдол,санал хүсэлт хүлээн авах, бүртгэх мэдэгдэх
  • Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад үүрэг

 

Ажлын байранд тавигдах шаардлага

 

  • Их дээд сургууль төгссөн
  • Харилцааны соёлтой, өөрийгөө илэрхийлэх болон бусадтай харилцах чадвартай
  • Асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх, бие даан болон багаар ажиллах чадвартай
  • MS Office хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
  • Судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, мэдээлэл боловсруулах чадвартай
  • Үнэнч шударга, салбарын ёс зүйтэй

 

Цалин: 

 

1,500,000₮ - 1,800,000₮

 

card picture - 2

Зээлийн ахлах мэргэжилтэн

arrow

Гүйцэтгэх үндсэн үүрэг

 

  • Cалбар нэгжүүдэд мөрдөгдөх зээлийн бодлого, журам,
  • Зээлийн журам боловсруулах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах,  мэдээ мэдээллээр хангах, зээлийн хэлтсийн ажилчдад заавар зөвөлгөө өгч хамтран ажиллах;
  • Зээл хүсэгчийн үйл ажиллагаа, барьцаа хөрөнгө, эрсдэлийг үнэлэн зээл олгох эсэх шийдвэр гаргах;
  • Салбар нэгжийн зээлийн явцын хяналтыг хийж, зээл бүрийг цаг хугацаанд нь төлүүлэхийг зорьж ажиллах; зээлийн хувийн хэргийн хяналт хийх;
  • Салбар нэгжүүдийг удирдлагаар хангах;

 

 

Ажлын байранд тавигдах шаардлага

 

  • Банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Зээлийн бүтээгдэхүүний талаар мэдлэгтэй
  • Судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт өгөх чадвартай
  • Илтгэх, харилцах, ярианы ур чадвартай
  • Банкинд зээлийн ахлах эдийн засагчаар ажиллаж байсан бол давуу тал болно
  • Банк, санхүүгийн салбарт мэргэжлийн чиглэлээр 3 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай;
  • Бичиг баримт боловсруулах өндөр чадвартай;
  • Удирдан зохион байгуулах болон багаараа ажиллах чадвартай;
  • Компьютерийн  хэрэглээний програмуудыг өндөр түвшинд эзэмшсэн 
  • Үнэнч шударга, ажилдаа идэвхи санаачлагатай;
  • Харилцааны өндөр соёлтой;
  • Өөрийн гүйцэтгэх ажил үүргийн хүрээнд бизнесийн нэгж, газар хэлтэс болон салбар нэгжүүдэд өгсөн мэдээлэл, зөвлөлгөө, дүгнэлтэнд бүрэн хариуцлага хүлээж ажиллах чадвартай;
  • Салбар нэгжүүдийн ажилчидтай ажил хэргийн холбоотой байж заавар, зөвлөлгөө өгч,  удирдах арга барилаар хамтран ажиллах чадвартай;

 

Цалин: 

 

2,500,000₮ - 3,000,000₮

 

Footer Logo
Сүхбаатар Дүүрэг, 1-р Хороо, Блью Скай Тауэрын чанх урд Мэрү Тауэр 301 тоот
Мэдээлэл лавлагаа:
info@mandalcredit.mn
Мандал Дижитал Кредит ХХК © 2024.